ТӨВ ЗААМАР ИНЭЭМСЭГЛЭЛ ЦЭЦЭРЛЭГ
2024-11-29 10:23:26,   828

Манай цэцэрлэг нь 1962 онд ашиглалтад орсон бөгөөд 3 бүлэгт 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ашиглалтад орсон өдрөөсөө эхлэн сумын сургуулийн өмнөх боловсролыг стандартад болон эрүүл ахуйн шаардлагат нийцсэн орчинд олгох үйлчилгээ үзүүлж байна.2013 оны 09-р сарын 01 –с эхлэн шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 7 бүлэгт 220 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Тус цэцэрлэг нь “Ердийн хэв шинж”-тээ цэцэрлэг бөгөөд одоогоор үндсэн сургалтад 7-н бүлэг , зуны нүүдлийн бүлэгтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагааг “Багшаа дээдлэн, хүүхдээ хүндлэн, эрүүл аюулгүй орчинд чанартай боловсрол олгох “ уриа дор хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Манай байгууллага нийт 28 ажилчинтай. Үүнд: Удирдах ажилтан 2, багш 8, багшийн туслах 7, аж ахуйн ажилтан 10 үүнээс магистр 1, бакалавр 12 , дипломын боловсролтой багш 1 ажиллаж байна.

Манай цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгоор явуулын багш ажиллан багууд дээр зуны нүүдлийн цэцэрлэг ажиллуулж хэвшээд байна. Бид цаашид сургалтын үйл ажиллагаагаа улам чанартай стандартын дагуу явуулах бөгөөд аймгийн тэргүүний цэцэрлэг болох зорилт тавин ажиллаж байна.

2024-11-29 10:23:26